Холимог тулаанч асан К.Макгрегор Ирландын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодлоо өөрчилсөн гэжээ

Холимог тулаанч асан К.Макгрегор Ирландын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодлоо өөрчилсөн гэжээ

UFC холбооны домогт, тулаанч асан Конор Макгрегор Ирландын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа энэ сарын 05 /2025.09.05/ мэдэгдсэн. Тодруулбал, тэрээр "Хэрэв та сонгуулийн саналын хуудсанд миний нэрийг харахыг хүсвэл өөрийн тойргийн депутатуудтайгаа холбогдож, миний нэрийг дэвшүүлэхийг шаардаарай” хэмээн мэдэгдэж байсан юм.  

Тэгвэл Конор Макгрегор  Ирландын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодлоо өөрчилснөө өнөөдөр /2025.09.16/ мэдэгдсэн байна. Конор Макгрегор, "Би гэр бүлийнхэнтэйгээ сайтар зөвшилцсөний эцэст энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байхаар шийдлээ. Энэ нь тийм ч амар шийдвэр байгаагүй. Гэхдээ зөв шийдвэр боллоо” гэжээ.