"18 настай хүү гэртээ байхдаа найзууддаа зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авч Төв аймгийн эмнэлэгт хүргэгдсэн" гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээнд цацагдаж, олны цочирдуулсан.
Харин уг хэргийг талаар цагдаагийн байгууллагаас "Өнгөрсөн сарын 25-ны өдөр "Мориноос унасан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдээд шалгах ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор зодуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй" гэх тайлбар мэдээлэл өгсөн байдаг.
Тэгвэл өдгөө тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан 18 настай хүү өнгөрсөн наймдугаар сарын 24-ний өдөр найзуудтайгаа уулзсан бөгөөд маргааш нь буюу наймдугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэр 14 дүгээр зөрлөг орчмоос хүнд гэмтсэн байдалтай олдсон байна. Улмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, энэ сарын 02-ны өдөр хагалгаанд орсон ч биеийн байдал нь хүндэрсээр 14-ний өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд холбогдох хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.