Х.Булгантуяа: МУ-ын нийт өр гэх 33 тэрбум төгрөгөөс найман тэрбум нь ЗГ-ын буюу ард түмэн бидний төлөх ёстой зээл /ВИДЕО/

Х.Булгантуяа: МУ-ын нийт өр гэх 33 тэрбум төгрөгөөс найман тэрбум нь ЗГ-ын буюу ард түмэн бидний төлөх ёстой зээл /ВИДЕО/

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаанаар Х.Булгантуяа Монгол Улсын өр зээлийн талаар ярив. 

ВИДЕО:

Тэрбээр хэлэхдээ, "Монгол Улсын нийт өр зээл дотор хувийн хэвшлийнхний өр зээл байгаа. Улс орнууд өөрсдийн өр зээл өгч буй газрынхаа бизнес, банк зэргийг нь үнэлээд л  зээл өгч байгаа байлгүй.

Тэрийг өнөөдөр Монгол Улсын Засгийн Газрын өр зээл, энийг болохгүй бол иргэдийн татварыг нэмж байгаад төлчин гэх мэтээр иргэдэд ойлгуулах буруу.

Оюутолгойн зээл ч байдаг юм уу. Тэр чинь яг үнэндээ хувийн хэвшил өөрсдөө л тавьсан зээл шүү дээ. Харин бидний санаа зовох ёстой зүйл бол Монгол Улсын ЗГ-ын зээл, Монголбанкнд байгаа свофтой холбоотой зээл энэ хоёр бол Монголын ард түмэн бидний төлөх ёстой зээл юм. Бусад зээлдэгч нар бол өөрсдийнхөө компанийг алддаг ч байдаг юм уу. Тэр өр зээлийнхээ барьцаанд юу тавьсан түүнээгээ төлөх хэрэгтэй. Тийм нөхцөлтэйгөөр авсан байлгүй дээ.

-ЯМАР ЯАМ, ТАМГЫН ГАЗАР ЗЭЭЛ АВААД, ТӨСӨЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭДГИЙГ ШАЛГАЖ, ЯРИХ ХЭРЭГТЭЙ-

33  тэрбум долларыг өнөөдөр нийт ард түмэнд хувааж өгөх биш харин найман тэрбум доллар түүний дотор бондын, хөндөлттэй зээлийн хэд байгаа юм. Хөндөлттэй зээлийн маань ашиглалт нь юу байгаа юм. Мөн ямар улс орнуудаас авсан хөндөлттэй зээлүүд хэрэгжилт муутай нөхцөл нь муу байна. Эсвэл ямар Яам, Тамгын газар зээл аваад, түүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байгаа юм гэдгийг яримаар байна.

-МОНГОЛ УЛСЫН НИЙТ ӨР, ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР ГЭДГЭЭ ЯЛГАХ ХЭРЭГТЭЙ-

Монгол Улсын нийт өр, Засгийн Газрын өр гэдгээ ялгах хэрэгтэй. Үүнийгээ ялгаж ард түмэнд тайлбарлах ёстой шүү дээ. Нөгөө талаар ашиглаж чадахгүй, иднэ гэхчлэн зээл авч ажил хэрэгжүүлэхгүй байхын бол улс хөгжихгүй. Өмнө нь АН “Азийн хөгжлийн банк”-наас авсан зээлүүдээр олон эмнэлэг барьсан. Баахан зам бариулсан. Хилийн боомтуудаа сайжруулж байгаа. Боловсролын салбарт зарцуулж байна.

Эргэн сануулахад,  Япон Улсаас “Дэлхийн хоёрдугаар дайны дараа 60 тэрбум долларын өр тавиад бид зээлдэгч улс явж байгаад 90-н хэдэн онд төлж дуусгасан байдаг. Тэр үед бид нэгдүгээрт юу хийхээ мэдэж байсан. Хоёрдугаарт авлига, хээл хахуул идэж уух юманд зарцуулдаггүй байсан. Тиймээс юу хийхээ мэддэг байя. Зээл олж авчраад дараан хэрэгжүүлдэггүй. Төслийн нэгжийн хэдэн ажилтнаа цалинжуулаад дуусдаг газрууд байна” гэв.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө