Дотоодын цэргийн командлагч асан Р.Чингисийг Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл, Т.Сүхболдын саналыг үндэслэн чөлөөлсөн нь хууль бус хэмээн шүүх үзэж, ажилд нь буцаан томилохыг даалгасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл шүүхийн шийдвэрийн дагуу Р.Чингисийг үүрэгт ажилд нь томилохоор болсон байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар "Дотоодын цэргийн штабын дарга асан, Бригадын генерал Р.Чингисийг буцаан томилох шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, буцааж томилно. Ажилгүй байсан хугацааны цалинг буруу шийдвэр гаргасан этгээдээр нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалттай" гэдгийг тодотголоо.