СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх баасан гарагаас эхлэн ихэнх нутгаар цочир хүйтэрч, нойтон цас орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх баасан гарагаас эхлэн ихэнх нутгаар цочир хүйтэрч, нойтон цас орно

Энэ сарын 13-ны өдрийн Бямба гарагт Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар салхины хурд 14-16 м/с, Өмнөговийн Цогтцэций, Манлай, Ханбогд сумд, Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах, Хөвсгөл, Улаанбадрах, Зүүнбаян сумдын нутгаар салхины хурд 16-18 м/с-дэд хүрч хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймээс иргэд, малчид анхаарал болгоомжтой, бэлтгэлтэй байхын зэрэгцээ Бямба гаригийн өглөөнөөс орой үдэш хүртэл Мандалговь, Даланзадгад, Сайншанд, Замын-Үүдийн чиглэлд болон дээр дурьдсан сумдруу болон тэдгээр хот, сумдаас орон нутгийн замд гарахгүй, зорчихгүй байхыг анхааруулж байна. 

Түүнчлэн 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун болон өмнөд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +16...+21 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна.