Б.Отгонбаатар, Б.Отгоншагай гэх хүүхдүүдийг цагдаагийн байгууллагаас гуравдахь өдрөө эрэн хайж байна.
Б.Отгонбаатар нь 10 настай бөгөөд 125 см өндөр, цэнхэр өнгийн фудволк, хар өнгийн шорттой явж байгаа аж. Харин Б.Отгоншагай нь 12 настай, 135 см өндөр, цагаан өнгийн фудволк, шар өнгийн шорт, нохойны дүрстэй хар өнгийн углааштай явж байгаа юм байна. Иймд дээрх хүүхдүүдийн талаарх ач холбогдолтой мэдээллийг цагдаагийн байгууллагаас үнэлж авна гэжээ.