Энэ оны эхний таван сарын байдлаар найман хүүхэд мориноос унаж нас баржээ

Энэ оны эхний таван сарын байдлаар найман хүүхэд мориноос унаж нас баржээ

2022 оны эхний таван сарын байдлаар мориноос унаж нас барсан найман тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс хурдан морины үсэргээ болон сунгааны үеэр хоёр, бусад байдлаар морь унаж зургаан хүүхэд унажээ.

Иймд хичээл сургууль амарч хүүхдүүд хөдөө амрах, наадамд, үсэргээнд оролцож буй тохиолдолд аюулгүй байдлыг нь сайтар хангаж анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх шаардлагатай байгааг анхааруулах үүднээс дээрх мэдээллийг нийтэллээ.