Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах нефтын хайгуулыг “Монголиа Фойсон Энержи” ХХК Хэрлэнтохой XXVIII талбайд хийж байхад нь Г.Солонго, Г.Адилбиш нарын этгээдүүд саяхан /2026.08.14/ очиж, хайгуулын ажлыг нь зогсоохыг оролдож, танхайрсан байж болзошгүй үйлдлийг гаргасан байгаа юм.
Тодруулбал, Г.Солонго, Г.Адилбиш нарын этгээдүүд “Монголиа Фойсон Энержи” ХХК-ийн хайгуулын талбайд нэвтэрч, бусдын өмчид зөвшөөрөлгүй хүрсэн, халдсан дүрс бичлэг цахим орчинд нийтлэгдээд байгаа юм.
Тэгвэл Г.Солонго, Г.Адилбиш нарын нэр бүхий этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай саатуулсан байж болзошгүй байна. Учир нь энэ талаар зарим хэвлэл, мэдээллийн байгууллага мэдээлж эхлээд байна. Харин энэ талаар холбогдох хууль, хяналтын байгууллага албан ёсны мэдээллийг хийгээгүй байна.