Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ

2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ. Бүртгэлийг наймдугаар сарын 17-ны 09:00 цагаас наймдугаар сарын 28-ны өдрийн 23:59 цаг хүртэл "E-Mongolia" цахим системээр зохион байгуулна. 

Энэ хичээлийн жилд 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн 6 нас хүрсэн хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана. Улсын хэмжээнд нийт 75,838 суралцагч  нэгдүгээр ангид элсэхээс нийслэлд 37,926, орон нутагт 37,912 суралцагч хамрагдах тоон мэдээлэл гарчээ. 

Хүүхдээ нэгдүгээр ангид элсүүлж буй эцэг эх, асран хамгаалагчид дараах шаардлагыг биелүүлсэн байна.

  • Өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Хэрэв түр оршин суух хаягтай бол амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандах

Элсэлттэй холбоотой мэдээллийг E-Mongolia систем, parent.edu.mn цахим систем, Төрийн үйлчилгээний иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11, Боловсролын ерөнхий газрын 70140069, аймаг, нийслэлийн боловсролын газруудын утсаар авах боломжтой.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө