COP17 хурлын үеэр Дүнжингарав худалдааны төвөөс хурлын байршил руу автобус үйлчилнэ

COP17 хурлын үеэр Дүнжингарав худалдааны төвөөс хурлын байршил руу автобус үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 маргааш /2026.08.17/ Улаанбаатар хотноо эхэлнэ. Тус хуралд дэлхийн 196 орны зочид, төлөөлөгчид оролцохтой холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд түр зохицуулалт хийхээр болжээ.

Энэ хүрээнд Дүнжингарав худалдааны төв болон Нарантуул захын автомашины зогсоолыг түр хугацаагаар хаах юм. Харин иргэдийн зорчих нөхцөлийг хангахын тулд богино эргэлтийн автобусыг үнэ төлбөргүй үйлчилгээнд гаргана. Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 17-ны 06:00 цагаас дараах чиглэлүүдэд үнэ төлбөргүй автобус үйлчилнэ.

  • Офицеруудын ордон- Нарантуул- Дүнжингарав худалдааны төв
  • Дүнжингарав худалдааны төв - Нарантуул зах
  • БЭ:10 чиглэл: Дүнжингарав худалдааны төв - COP17 хурлын байршил

Иймд Дүнжингарав худалдааны төв болон Нарантуул зах орчмоор зорчих иргэд автомашины зогсоолын түр зохицуулалтыг анхаарч, дээрх үнэ төлбөргүй нийтийн тээврийн үйлчилгээг ашиглах боломжтой.