ТОДРУУЛГА: Улаанбаатар Баянхонгор чиглэлд зорчиж явсан автомашин осолдсоны улмаас амиа алдсан гурван хүний задлан шинжилгээний хариуг хүлээж байна

ТОДРУУЛГА: Улаанбаатар Баянхонгор чиглэлд зорчиж явсан автомашин осолдсоны улмаас амиа алдсан гурван хүний задлан шинжилгээний хариуг хүлээж байна

Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339-р ангийн алба хаагч Улаанбаатар хотоос приус маркийн автомашин худалдан авч, /2026.08.09/-ний өдөр Баянхонгор руу явах хүмүүс суулган хөдөлсөн байна. Тус автомашинд жолоочоос гадна таван зорчигч буюу Зэвсэгт хүчний 339-р ангид ажилладаг гурван хүн болон жирэмсэн эмэгтэй зургаан настай хүүгийн хамт зорчиж явжээ.

Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг хүртэл 600 км зайтай. Жолооч энэ замын талаас илүүг өөрөө жолоодон туулж, "нойр хүрээд байна" хэмээн автомашинд зорчиж явсан 35 настай эрэгтэйд жолоогоо шилжүүлжээ. Улмаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэр, Эрдэнэхөндий гэх газарт /2026.08.10/-ны өглөө 05.00 цагийн орчимд тус автомашин үерийн усны эргүүлэгт орсноор хоёр том хүн, нэг хүүхэд амь насаа алдсан байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Жолоо барьж явсан этгээд болон жирэмсэн эмэгтэй хүүгийн хамт амиа алдсан. Одоогоор амиа алдсан зорчигчдыг нутаглуулсан, задлан шинжилгээний хариуг хүлээж байна" гэв.