Ховд аймгийн Буянт сумын 100 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ

Ховд аймгийн Буянт сумын 100 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ

Ховд аймгийн Буянт сумын үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам наймдугаар сарын 16-нд болж өндөрлөлөө.

Түүхт ойн баяр наадмын хүрээнд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваа зэрэг үндэсний уламжлалт спортын арга хэмжээг өргөн дэлгэр зохион байгуулсан байна. Харин ойн хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын уугуул, Монгол Улсын аварга О.Хангай түрүүлж, нутгийнхаа түүхт ойд баяр нэмлээ. Тэрбээр үзүүр түрүүний барилдаанд аймгийн арслан М.Баяржавхланг давж, түрүүлжээ. 

О.Хангай аварга “Олон ястны өлгий нутаг болох Ховд аймгийнхаа Буянт сумын 100 жилийн ойн баяр наадамд түрүүлсэндээ баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж, ах дүү, хамаатан садан болон нутгийн зон олондоо гүн талархал илэрхийлж, түүхт ойн баярын мэнд хүргэе” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Мөн тэрбээр Буянт сумын 100 жилийн ойн баяр наадамд хүрэлцэн ирсэн уяачид, харваачид, наадамчин олонд талархал илэрхийлж, баяр наадмыг зохион байгуулсан Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Буянт сумын нутгийн зөвлөл болон Засаг даргын Тамгын газрын хамт олонд баяр хүргэсэн байна.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө