Наадмын тасалбарыг цахимаар худалдаална

Наадмын тасалбарыг цахимаар худалдаална

Нийслэлийн Засаг даргын шуурхай хурал болж байна. Тус хурлаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулалттай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж буй.

Тухайлбал "Наадмын тасалбарыг цахимаар худалдаална. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны санал болгосон технологийн компанитай гэрээ байгуулсан. Хөгжүүлэлт, туршилт ойрын өдрүүдэд хийгдээд, худалдаалж эхэлнэ. enaadam.mn гэж домайн ашиглана. Бас хүргэлттэй" гэж Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.