ВИДЕО: Залуусын бус улс төрчдийн “гар хөл” болсон МЗХ-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгохыг иргэд дэмжиж байна

ВИДЕО: Залуусын бус улс төрчдийн “гар хөл” болсон МЗХ-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгохыг иргэд дэмжиж байна

Дэлхийн зарим орнууд социализмын үеийн хөшөө дурсгалаа нурааж, тэр үеийн байгууллагуудыг татан буулгаж байна. Харин манайд 1921 оны Бошигийг халх залуучуудын холбоо, Эвлэлийн төв хорооны үргэлжлэл гэх “Монголын залуучуудын холбоо” /МЗХ/ гэдэг социализмын үеийн байгууллага Төрийн бус байгууллагын хуулиар зохицуулагдаж, одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна. Харин зарим иргэд энэ байгууллага Монголын залуучуудад ямар хэрэгтэй гэж. Хэдэн залуучууд байшингийн түрээсээр мөнгө олж, шагнал зараад байдаг боллоо. Иймд барилгыг “хүүхдийн эмнэлэг болгох” хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлээд байгаа юм.

ВИДЕО:

Монголын Залуучуудын холбоо ТББ өнөөдөр О.Гэрэлт-од гэх хүний мэдэлд бүртгэлтэй байна. Холбоо дөрвөн давхар байшингийнхаа хоёр давхарт үйл ажиллагаа явуулдаг, бусад давхруудаа түрээсэлдэг байна. Харин түрээсийн орлого улсад ордоггүй. Мөн холбооны жил болгон явуулдаг шагнал гардуулах үйл ажиллагаа нь тус тусдаа үнийн дүнтэй. Тухайлбал, МЗХ-ноос гаргасан шагнал олгох зарчимд, “Шагналын нөөцийг тогтвортой хадгалах зорилгоор 1 төрлийн шагналаас 1 байгууллагад 2 ширхгээс олон тоогоор олгохгүй. Ингэхдээ МЗХ-ны шагналын санд тус бүр  33000 төгрөгийн хураамжийг дансаар шилжүүлсэн тохиолдолд олгоно.   Шагналыг яаралтайгаар олгож болох бөгөөд 5000 мянган төгрөгийн нэмэгдэл төлбөрийг шилжүүлбэл 24 цагийн дотор олгохоор заасан байна. Мөн авсан шагналаа гээж үрэгдүүлсэн буюу гэмтээсэн тохиолдолд шагналын тэмдэг, үнэмлэхийг хэвлүүлсэн зардлыг хоёр нугалж төлөөд дахин нэг удаа авч болно гэжээ. Харин түрээсийн үнэ нэг м.кв нь 40 мянган төгрөг орчим гэдэг байна.

Монголын залуучуудын холбооны барилгыг хүүхдийн эмнэлэг болгох уриалгыг гаргасан “Gerel Media” группын захирал Ж.Отгонбаяраас тодруулсан юм. 

-Та “Монголын Залуучуудын Холбоог хүүхдийн эмнэлэг болгоё” гэсэн уриалга гаргасан. Залуучууд сошиал орчинд дэмжиж байгаа шүү дээ. Энэ уриалгыг яагаад, ямар шалтгааны улмаас гаргасан бэ?

-МУИС-ийн хоёрдугаар байрны тэнд хүнтэй уулзаж дуусаад алхаж байсан. Яг тэр үед Facebook дээр нэг таньдаг эмэгтэй “хүүхэд нь түлэгдчихлээ, таньдаг эмч байна уу, яах вэ” гэсэн байсан юм. Өөрөө аягүй хүнд байдалтай байгаа юм байна лээ. Яг тэгээд явж байхад залуучуудын холбооны байрны хажуугаар алхаж явж таарсан. Хархад дөрвөн давхар байшин байгаа, хойшоо бас залгаа, ер нь их газартай харагддаг. Тэгээд “Яагаад энэ Залуучуудын холбооны байрыг, хүүхдийн түргэн тусламжийн эмнэлэг болгож болохгүй юм” гэж сэтгэгдэл бичсэн. Монгол улсад жилд 30-40 нь хүүхэд, түлэгдэлтээс эндэж нас бардаг. Харин  1200 хүүхэд түлэнхий нь хөнгөн хүндэвтэр байдлаар эмчлүүлдэг. Түлэнхий бол хүнд өвчин бид жаахан гар зүсэхэд ямар зовуур авдаг билээ, тэгэхээр бүх бие нь дээрээ халуун ус асгасан хүүхдүүд өнөөдөр эмнэлэггүй байгаа нь эмгэнэлтэй. Өнөөдөр “Монголын залуучуудын холбоо” болон бусад залуучуудын маш олон байгууллага байдаг. “Энэ олон залуучуудын байгууллага нийгэмд үүргээ гүйцэтгэж чадаж байгаа юу” гэдгээ өөрсдөөсөө асуух хэрэгтэй байх. Ядаж чадахгүй бол, төвд байрлаж байгаа энэ байшингаа эмнэлгийн зориулалтаар өгчихвөл, та бүхэнд бол нэг насны буян болох юм болов уу гэж харсан.

Миний ойлгосноор О.Гэрэлт-од гэж залуу байгаа. Нэг удаа уулзаж, танилцаж байсан. Тэгээд О.Гэрэлт-од үзэж байвал, Залуу хүний эр зориг манлайллыг гаргаад энэ төвийг буюу байшингаа эмнэлгийн зориулалтаар хийгээд, “заавал Монголын залуучуудын холбоо том байшинд биш залуучууд нэгдэхэд том байшин хэрэггүй байх гэж би бодож байна.” 30,40 м.кв бид сошиал медиа орчинд zoom ашиглаад, facebook, Instagram, twitter ашиглаад бид нар хангалттай мэдээллээ солилцох боломжтой байгаа.”  Монгол хүүхдүүд зөвхөн түлэгдэлтээс гадна хорт хавдар янз бүрийн өвчин их байгаа учраас хүүхдийн эрүүл мэндийн төлөө залуучуудын байгууллага дуу хоолойгоо болгоод яваач гэж хэлмээр байна.

Товчхондоо, Монголын залуучуудыг О.Гэрэлт-од нарын хэсэг иргэдээр төлүүлж, өөрсдийнхөө нүүр царай болохыг зөвшөөрөх залуу бараг байхгүй байх. Учир нь тэд Ч.Ганжавхлан шиг “Ид шидийн орон” бариагүй, Google ахлах инженер Б.Баттулга шиг цахиурын хөндийд гялалзаагүй, Анд Глобалын н.Анар зэрэг залуучууд шиг бизнес эрхлээгүй. Нийгэмд тусгүй энэ мэт байгууллага бидэнд хэрэгтэй юу! гэсэн асуулт гарч байгаа юм.