Н.Учрал: Тоон гарын үсгийн хууль хэрэгжсэнээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авна

Н.Учрал: Тоон гарын үсгийн хууль хэрэгжсэнээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авна

УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Засгийн газраас УИХ-д Нийтийн мэдээллийн хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг өргөн мэдүүлсэн. УИХ-ын даргын захирамжаар тус дөрвөн хуулийн ажлын хэсэг, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн ажлын хэсгийг эдийн засгийн байнгын хороон дээр байгуулсан. Эдгээр хуулийн төслийг миний бие ахалж, есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын Үндсэн хуулинд заасан мэдээлэл авах эрхийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар хуульчил өгсөн. Энэхүү нийтийн мэдээллийн хуулиар нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон. Мөн хязгаартай, хаалттай мэдээлэлд ямар мэдээллийг хамруулах вэ гэдгийг тодорхой тусгаж өгсөн. Нийтийн мэдээллийн ил тод хууль батлагдан гарснаар өнгөрсөн хугацаанд өнгөрсөн хугацаанд цахимаар үйлчилгээ авах давхар цаасаар шаарддаг байсан үйл ажиллагаа зогсож байна.

Мөн хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль буюу өнгөрсөн хугацаанд хэрэгжиж байсан хувь хүний нууцын хуулийг шинэчлэн найруулж хувь хүний мэдээлэл хамгаалах хуулийг баталлаа.

Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулинд иргэдийн зүгээс нэлээдгүй гомдол санал гаргадаг. Нийгэмд иргэдийг ялгаварлах байдал бий болгож байгаа дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах стандартуудыг тодорхой болгох, энэхүү дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийн ХЭҮК-ын саналыг үндэслэн Засгийн газраас холбогдох төрийн захиргааны байгууллага журам гаргаж, уг журмын дагуу байгууллагууд хэрэглэх, хаана дуу бичлэгийн төхөөрөмж байршуулах вэ зэрэг тодорхой асуудлуудыг хуульчилж өгсөн. Хувь хүний нууцын өмнөх хуулиар хувь хүн өөрөө өөрийнхөө нууцыг хамгаалдаг байсан бол энэ удаа мэдээллийг цуглуулж боловсруулж, ашиглаж байгаа бол мэдээлэл хариуцаж байгаа тал мэдээллийн аюулгүй бүрэн бүтэн байдлыг хариуцдаг болсон.

Мөн Хувь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний эмзэг, хувийн мэдээллийг ангилж эмзэг мэдээллийг нууцад хамааруулсан. Ингэснээр ажил олгогч төрийн байгууллага болон бусад байгууллагын зүгээс аливаа хуулийн этгээд хувь хүний мэдээллийг цуглуулж, ашиглаж байгаа бол тухайн цуглуулж боловсруулж ашиглаж байгаа этгээд нь хариуцлага хүлээх ийм эрх зүйн орчин бүрдэж байна.

Мөн Цахим буюу тоон гарын үсгийн хууль өөрөө зөв хэрэгжин амьдралд биеллээ олбол өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Түгжрэл нь иргэдийн төрийн үйлчилгээг авахдаа нэг цонхноос нөгөө цонхонд дамжин явж оочерлох бухимдлаас үүсэлтэй. Тийм учраас тоон гарын үсгийн хууль хэрэгжсэнээр иргэд цахимаар төрийн үйлчилгээг цахимаар хүлээж авах баталгаажуулах боломж бүрдэж байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд мэдээж аюулгүй байдлыг хангах ёстой. Энэ утгаар бид кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн тусламжтай хувийн байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангадаг нийтийн төвтэй болж байна.

Түүнчлэн Монгол Улс виртуал хөрөнгийг хуулиар зөвшөөрч байгаа. Гэхдээ үүнд тавих шаардлагыг тодорхой болгож, хуульд мэргэжлийн холбоодын дүгнэлт гаргах эрх зүйн орчныг бүрдүүлж өглөө’ гэлээ.