УИХ-ын чуулганы өчигдрийн /2025.11.13/ хуралдаанаар Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох саналыг танилцуулж, тангараг өргүүлсэн.
Тэгвэл Х.Ганхуяг Төсвийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаа УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяад түр хариуцуулах тухай албан бичиг ирүүлснийг чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өчигдөр уншиж танилцуулсан юм. Ингэсгээр Төсвийн байнгын хорооны даргыг сонготол УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа тус байнгын хорооны даргын үүргийг түр гүйцэтгэх нь.