МАН-ын Их хурал энэ долоо хоногийн Бямба, Ням гараг /2025.11.15, 16/-т болж, тус намын дарга тодорно.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Н.Учрал ганцаараа МАН-ын даргад нэр дэвшиж сонгогдоно. Үүний дараа Г.Занданшатар Ерөнхий сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хийх бол МАН-ын даргаар сонгогдох Н.Учрал УИХ-ын даргын албан тушаалыг хашиж магадгүй байгаа юм.
Тэгвэл МАН-ын дарга тодорсны дараа Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүд өөрчлөгдөх бол Засгийн газарт хамтарсан ХҮН, ИЗНН-ын сайд нарт өөрчлөлт орохгүй бололтой. Учир нь Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газартай Ардчилсан нам хамтрахгүй, танхимд нь орж ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Харин ХҮН нам Засгийн газраас гарахгүй гэжээ.