Улаанбурхан өвчнөөр 17 хүн хэвтэн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчнөөр 17 хүн хэвтэн эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар /2025.11.13/ Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.633 болжээ.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,598, нас барсан 11 байна. Эмнэлэгт 17 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.  Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5106 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3165 хүүхэд улаанбурханаар өвджээ. Иймд Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх, вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах хэрэгтэйг холбогдох байгууллага анхааруулж байна.