Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум 7 дугаар багийн “Давхар" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага 2025.11.12-ны өдрийн 17:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд унтраах ажиллагааг зохион байгуулан 19:50 цагт цурамд оруулж, 20:10 цагт бүрэн унтраасан байна.. Урьдчилсан байдлаар түймэрт 225 га талбай өртөж шатсан тухай ОБЕГ мэдээллээ.