Улсын төсвөөр эмнэлэг, сургууль болон бусад обьектыг барьдаг компаниуд дампуурах эрсдэлтэй болсон тул ШААРДЛАГА хүргүүлэв

Улсын төсвөөр эмнэлэг, сургууль болон бусад обьектыг барьдаг компаниуд дампуурах эрсдэлтэй болсон тул ШААРДЛАГА хүргүүлэв

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж буй 21 аймаг, есөн дүүргийн барилгын компаниудын нэгдэл Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлэхээ мэдэгдэж мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, тэд "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын ажил гүйцэтгэдэг 200 орчим компанийн төлөөлөл энд байна. Энэ жил коронавирусийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан барилгын бараа материалын үнийн өсөлттэй холбоотойгоор улсын хэмжээнд 400 гаруй обьектын барилгын ажил цаашид үргэлжлэх боломжгүй эрсдэлд ороод байна. 200 гаруй компани 5000 хүний ажлын байр, 50 мянган хүний амьжиргаа хүнд байдалд орлоо. 

Бид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын бүх гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан нарт хугацаатай шаардлага хүргүүлж байна" гэлээ. 

Шаардлагад, "Хил нээгдээгүйн улмаас барилгын материалын үнэ 2-4 дахин өссөн. Материалын хомстолд мөн орсон. Хөл, хорио тогтоосон нь барилгын ажлыг 84 хоногоор хойшилуулсан.Ажиллах хүчний зардал нэмэгдсэнийг нөхөж тооцоогүй. Цалин бодит байдал дээр хоёр дахин өссөн. Дээрх хүндрэлээс болж бид барилгын ажлаа график, хугацааны дагуу хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон. Энэхүү хүндрэл, нөхцөл байдлыг тооцож үнийн зөрүүг 2022 оны төсвийн төсөлд тусгаагүй байгаа нь барилга угсралтын компаниудыг шууд дампуурахад хүргэж байна. 

Тиймээс 

-Үнийн зөрүүг төсөвт тусгах,

-Ажлын хэсгийг яаралтай байгуулах, 

-2021 оноос өмнөх барилгын ажлуудын үнийн өсөлтийн зөрүүг тооцож төсөвт суулгах" гэх мэтээр тусгажээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: