"Оюу толгой" төслийн зээлийн хүүг бууруулахаар талууд тохиролцоонд хүрчээ

"Оюу толгой" төслийн зээлийн хүүг бууруулахаар талууд тохиролцоонд хүрчээ

“Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хоёрдахь өдрийн хэлэлцээр амжилттай болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлжээ.

Яриа хэлэлцээрийн үр дүнд талууд зээлийн хүүг бууруулахаар тохиролцож, протоколд гарын үсэг зурсан байна. Эхний удаагийн хэлэлцээр түр завсарлаж, манай талаас тавьж буй бусад нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягталж, ирэх 11 дүгээр сард үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтжээ.