Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг хууль сахиулах байгууллагаас шалгаж эхэлсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаарх мэдээлэл энэ сарын 20-ны /2025.10.25/өдөр гарсан. Харин тэрбээр уг мэдээллийг үгүйсгэж байсан юм.
Тэгвэл Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал нэр бүхий иргэний гомдлоор Б.Азжаргалд хэрэг бүртгэлтийн хэрэг шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг тендер сонгон шалгаруулалттай холбоотой авилга албан тушаалын гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн нэр бүхий иргэн АТГ-т гомдол гаргаж, энэ дагуу нь түүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байгаа аж.
Эргэн сануулахад, Дархан-Уул аймгийн иргэн П.Баяраа "2022 оноос эхлэн Б.Азжаргалтай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн ч Нийслэлийн прокурорын газар уг хэргийг хаасан. Харин Улсын ерөнхий прокурорт дахин гомдол гаргаснаар Нийслэлийн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож Б.Азжаргалд холбогдох хоёр эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулахаар болсон. Тухайн хэрэгт авлига, албан тушаалын ашиг сонирхлын зөрчил, үндэслэлгүй хөрөнгөжих зэрэг ноцтой үйлдлүүд багтсан" хэмээн мэдээлж байсан юм.