"Эх орончийн дүр эсгэсэн жагсагчид" Сүхбаатар аймаг дахь нефтийн хайгуулыг зогсоогоогүй бол Монголд газрын тосны шинэ орд нээгдэж, бензиний хомсдол гарахгүй байв

"Эх орончийн дүр эсгэсэн жагсагчид" Сүхбаатар аймаг дахь нефтийн хайгуулыг зогсоогоогүй бол Монголд газрын тосны шинэ орд нээгдэж, бензиний хомсдол гарахгүй байв

Манай улс ОХУ-аас цахилгаан, шатахуун, төмөр замын хувьд бүрэн хамааралтай явж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд оросоос хамааралтай гэдгээ улам их мэдэрдэг болж, бензинд нийтээр оочирлож, улсаараа тогоо таслуулдаг болоод удаж байгаа. 

Манай улс эрчим хүч, шатахууны хувьд Оросоос хамааралгүй болохын тулд “Эрдэнэбүрэн”, “Эгийн гол” зэрэг усан цахилгаан станцын төслүүд болон нефтийн шинэ орд илрүүлэхээр хайгуулын ажил хийх гэхээр “эх оронч” нэртэй хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцээд ажлыг нь явуулдаггүй. Гэтэл эдгээр иргэд гаднын захилга, санхүүжилтээр энэхүү эсэргүүцлийн ажлаа хийдэг байж магадгүй байгаа юм.

-ОРОСЫН ТАГНУУЛ Е.А.СИМОНОВ, ГЭРГИЙН Д.СҮХГЭРЭЛ НАР НЬ “МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛИЙГ ЗОГСООЖ, ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛ ЯВУУЛСАН” ГЭХ МЭДЭЭЛЭЛ ГАРАВ-

Тухайлбал,  Nosvox.com сайт дээр ОХУ-ын иргэн Евгений Симонов болон түүний монгол эхнэр Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл нар Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг зогсоож, хэрхэн хорлон сүйтгэх ажиллагааг хийсэн талаар ноцтой мэдээлэл гарсан.

УИХ-ын 64 дүгээр тогтоолыг 2020 оны тавдугаар сарын 15-нд хүчингүй болгожээ

Тус мэдээлэлд, “Оросын байгаль орчны тэмцэгч гэх Евгений Алексеевич Симоновыг 2021 онд Орос улс нь Оросын эсрэг ажиллагаа хийдэг “Гадаадын Тагнуул” (“Иностранный агент”) хэмээн зарласан. Гэхдээ эх орныхоо асуудалд анхаарлаа хандуулдаг Оросын бусад тэмцэгчээс ялгаатай нь тэр гол төлөв Монголын байгаль орчны асуудалд оролцдог. Гэсэн хэдий ч түүний гадаад тагнуул  гэсэн статус нь түүнийг Оросын засгийн газартай холбоотой гэх хардлагыг төрүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд тохиромжтой өнгөлөн далдалт олгодог. 

Тэрээр “Хил хязгааргүй гол” ТББ-ынхаа үйл ажиллагаагаар дээр дурдсан Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг амжилттай зогсоож чадсан. Энэхүү хорлон сүйтгэх ажиллагаа нь Монголын эрх баригчдын анхаарлыг татаж 2014 онд түүнийг Монгол Улсад нэвтрэхийг 10 жилээр хориглосон юм. 

Мэдээллийн дагуу Симонов байгаль орчны тэмцэгчийн нэрээ  ашиглан нутгийн тэмцэгчидтэй танилцаж, тэднийг "хорлон сүйтгэх" үйл ажиллагаандаа ашиглахдаа маш чадварлаг гэгддэг. Тэрбээр тархи угаах ур чадварынхаа ачаар өөрийн олон Монгол үнэнч дагалдагчдыг цуглуулж, өнөөг хүртэл тэд нар нь түүний хорлон сүйтгэх ажлыг үргэлжлүүлж байна” гэсэн мэдээлэл гарсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-АРД ТҮМНИЙ ШТАБ ЗЭРЭГ ТББ-УУД ГАДНААС САНХҮҮЖИЛТ АВЧ МОНГОЛЫН НЕФТИЙН ХАЙГУУЛЫГ ЭСЭРГҮҮЦСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ- 

Мөн 2022 онд Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Миний хувьд тэмцэгчдийн алинд ч итгэхээ больсон. Улстөрчид эх орончийн дүр эсгэж том төслийг гацаадаг. Тэдгээрээс санхүүждэг бүлэг ч байна. Мэдлэг мэдээлэл дутуу, түүндээ төөрөгддөг хэсэг байна. Бас гаднын байгууллагын санхүүжилттэй хүмүүс бий. Жишээ нь, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Монголын нэгэн аж ахуйн нэгж нефтийн өрөмдлөг хийж байхад нь үндэсний үзэлтэй ТББ очиж зогсоосон. Хожим нь тусгай албадын олж авсан мэдээллээр яг хилийн цаана нь нефть олборлодог Хятадын компани байсан байгаа юм. Тухайн компанийн санхүүжилтээр улс төрийн акц хийсэн тухай мэдээлэл орж ирсэн. Жагсагчдын цаана заавал нэг зорилго, эсвэл улс эх орноо хорлох агуулга бүхий гаднын санхүүжилт явдаг” хэмээн маш ноцтой зүйлийг ярьсан байдаг. 

Тэгвэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Үндэсний хөрөнгө оруулалттай, Монголын геологичид ажилладаг "Петро Матад" компани 2019 онд сумын төвөөс баруун хойш 70 гаруй км-т байдаг "Хашаат" гэх газарт газрын тосны хайгуулын ажлыг эхлүүлсэн байдаг.

Гэтэл тус хайгуулын ажлыг “Босоо Хөх Монгол”, “Уул уурхайгүй Эрдэнэцагаан”, “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Ард түмний штаб” , “Машинтай жагсаал”, “Намгүй Монгол” зэрэг ТББ-ууд нийлэн жагсаал цуглаан хийж эсэргүүцсэн байгаа юм. 

"Петро Матад" компанийн хайгуулын ажлыг эсэргүүцэж зарим иргэний нийгмийн байгууллагууд газар дээр нь очиж байжээ. 2019 оны 8-р сар.

Тэд хайгуулын ажил нь эхлээгүй, тоног төхөөрөмжөө байрлуулаад арав хонож байсан компанийг “үйл ажиллагаагаа зогсоо гадны компани хууль бус олборлолт хийх гэж байна” гэх зэргээр эсэргүүцэж байжээ. Иймд "Петро Матад” компани зүгээс “Бид уурхай гаргахгүй, зөвхөн  хайгуул хийж, өрөм тавьж байгаа. Мөн сум болон багийн малчид, иргэдээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Засгийн газрын шийдвэртэй учраас бид  шууд хайгуул хийх эрхтэй”  гэсэн тайлбарыг өгч байсан байдаг.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хийгдэх байсан нефтийн хайгуулыг эсэргүүцэж, жагсаалд оролцож байсан иргэний нийгмийн байгууллага /ТББ/ болон тус байгууллагуудын удирдлагуудыг дурдвал, “Уул уурхайгүй Эрдэнэцагаан ТББ”, тэргүүн Ч.Адъяасүрэн, “Намгүй Монгол” хөдөлгөөн, тэргүүн Л.Өнөрчимэг, “Ард түмний штаб”, тэргүүн Б.Жагар зэрэг иргэний нийгмийн байгууллагаас гадна иргэн Б.Даваадорж нарын хүмүүс эсэргүүцэж байжээ.