ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, дэд дарга Н.Мөнхзул нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, дэд дарга Н.Мөнхзул нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилсон даруйд Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-ын дарга Т.Сүхболдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. 

Харин энэ долоо хоногийн Мягмар гараг /2025.10.28/-т болсон Засгийн газрын ээлжит хурлаар ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилсон юм. Тэгвэл ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, дэд дарга Н.Мөнхзул нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх албан бус мэдээлэл байна. Улмаар ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар Дотоодын цэргийн штабын дарга асан, Бригадын генерал Р.Чингисийг томилсон байна.  Сонирхуулахад, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг Бригадын генерал Р.Чингис зохион байгуулсан хэмээн гүтгэж, түүнийг ажлаас нь халуулж байсан байдаг.