ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнийн үед цуцалсан Дархан төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг шүүх хэлэлцэж байна

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнийн үед цуцалсан Дархан төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг шүүх хэлэлцэж байна

Дархан төмөрлөгийн үйлдвэрийг дампуурахын даваан дээр Кью Эс Си компани концессын гэрээгээр удирдаж, 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйлдвэрийн үйл ажиллагааг нь сайжруулсан байдаг. 

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон даруйдаа Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Кью Эс Си компанитай байгуулсан гэрээг цуцалж, улсад буцаан авсан байдаг. Товчхондоо, Кью Эс Си компанийн Дархан төмөрлөгийн үйлдвэрт оруулсан 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төр булаан авсан байж болзошгүй байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2025.10.27/ Захиргааны хэргийн шүүх дээр Л.Оюун-Эрдэнийн үед цуцалсан Дархан төмөрлөгийн үйлдвэр болоод Кью Эс Си компанийн хооронд байгуулсан концессын гэрээг шүүх шийдвэрлэхээр хэлэлцэж байна.