Ц.Бат-Оргил: “Мөнх Тунх” гэсэн хувцасны загвар гаргаж, хүүхдүүд утаснаасаа үлгэр доторх зүйлсийг харах аппликейшнийг хийж эхлээд байна

Ц.Бат-Оргил: “Мөнх Тунх” гэсэн хувцасны загвар гаргаж, хүүхдүүд утаснаасаа үлгэр доторх зүйлсийг харах аппликейшнийг хийж эхлээд байна

iSee.mn сайт дотоодын үйлдвэрлэгч болон үйлчилгээний шинэ соёлыг Монголдоо нэвтрүүлж байгаа иргэд, байгууллагуудыг онцолж мэдээлэл хүргэдэг билээ. Бид энэ удаа хүүхэлдэйн киногоор дамжуулж соёлын бүтээлийг брэнд болгож буй Gertoon анимейшн студыг онцолж байна.

Хүүхэд багачуудын шимтэн үзэх дуртай “Мөнх Тунх” хүүхэлдэйн киног дэлгэцээр амилуулаад жил гаран хугацаа өнгөрлөө. Багачуудын дуртай хүүхэлдэйн киног зөвхөн уран бүтээлийн талаар бус оюуны бүтээлээ хэрхэн биет борлуулалтын хэрэгсэл болгож яаж хэрэгжүүлж буй талаар сонирхолтой яриаг бэлтгэхээр Gertoon анимейшн студын үүсгэн байгуулагч, продюсер Ц.Бат-Оргилтой ярилцлаа.

ВИДЕО ҮЗЭХ: 

-Хүүхэлдэйн киноны дүрүүдийн талаар яриач, мөн тэдний онцлог юу вэ?

-Би анх дүрүүдээ бүтээхдээ тэгш, дөрвөн өнцөгтэй байгаасай гэж хүссэн. Хоёр төрлийн туйлууд байлгахын тулд нэг нь эрэгтэй хүүхэд байхад нөгөө нь эмэгтэй хүүхэд байх ч гэх юм уу. Мөн нэг дүр нь нохой байхад нөгөө дүр нь муур байх гэх мэт дөрвөн өөр өнцөгүүд байх нь гоё байх болов уу гэж анхнаасаа төлөвлөсөн. Дүрүүдийн онцлогын хувьд Мөнх гэдэг дүр маань маш сониуч, зоригтой хүүхэд. Киноны дуу эхлэхдээ ч хүртэл сэргэлэн хөгжилтэй Мөнх гэж эхлэдэг дээ. Тунхын хувьд ухаалаг, даруухан хүмүүсийг халамжилдаг дүр нь юм. За тэгээд мэдээж ангийн марзан алиалагчийн дүрд Басар орно. Цасханы хувьд эгчийн, ээжийн нөмөр болдог дүр болдог. Харин манай Арвай бол гол чиглүүлэгчийн дүр.

-Мөнх Тунх цаашид хэдий хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Монгол ардын болон дэлхийн үлгэрээр аялаад эхэлчихсэн. Үлгэр гэдэг өөрөө дуусдаггүй сэдэв учир бидний санаа, зохиол ч мөн адил дуусахгүй. Дээрээс нь бид гуравдугаар улиралд Мөнх Тунхтай үргэлжилсэн зохиолыг бичсэн. Энэ нь юу вэ гэвэл  ‘’Дээд үлгэр’’ гэж байдаг. Дээд үлгэрийг олох нь хамгийн чухал нь бөгөөд үүнийг олбол хамгийн чухал хүсэл нь биелнэ гэсэн зохиол гарч ирж байгаа. Манай гол дүрийн дөрөв маань дээд үлгэрийг хайж явах юм. Ингэж олохын тулд хэчнээн адал явдал туулах нь ойлгомжтой.  Хэдий хүртэл гарах төлөвлөгөөний хувьд 100 ангид бүх төлөвлөгөөгөө гаргасан. Одоогоор 40 анги дээр явж байгаа, цаашид 100 дахь анги гарсан ч үргэлжлэх боломжтой.

-Хүүхэлдэйн киноны хувьд зөвхөн үлгэрээр аялахаас гадна өөр шинэлэг зүйл гаргах боломжтой юу?

-Үлгэрээс гадна домог яриа оруулах бодолтой байна. Монгол улс чинь олон олон домог яриатай, түүнийг хүүхдүүдэд таниулах зорилго бий.  Үлгэр гэдэг ардын амнаас дамжиж ирсэн тул яг хаанаас үүсэлтэй нь тодорхойгүй харин домог бол энэ уулын домог гэсэн тодорхой шинжтэй байдаг.  Дараа нь аялал жуулчлал дээр ч нөлөөлөх явц гэвэл хэрвээ аль нэг домог нь хүүхдэд маш их таалагдлаа гэхэд тухайн Гурван сайхан уулын домогт гардаг ууланд очиж үзэх сэдэл төрөх байх гэснээрээ ойр байх болов уу гэсэн бодол байна.

-Танай багийн гишүүд нийт хэдүүлээ вэ. Gertoon Мөнхтунхаас өөр анимейшн хийх үү?

-Мэдээж хийлгүй яахав. Нэрнээсээ эхлээд гэр дотроос хүүхэлдэйн киног хийгээд л суух гэсэн утга санаатай. Бид бүхэн хүүхдэд зориулсан анимейшнаа хийгээд эхэлчихсэн явж байгаа. Үүний хажуугаар бид өсвөр насныхан түүнээс дээшлээд томчуудад зориулсан гэх мэт төрөл бүрийн анимейшн хийх бодолтой байгаа.

-Таны үндсэн мэргэжил сэтгүүлч гэсэн. Яаж яваад хүүхэлдэйн кино хийдэг хүн болов. Энэ талаараа хуваалцаач.

-Хүн чинь ажил дээр гараад л хийж буй юмандаа дурладаг юм билээ. Би анх их сургуулиа төгссөнөөс хойш тав, зургаан жил телевизүүдээр эвлүүлэгч хийж ажилласан. Эвлүүлэгчийн хажуугаар график сонирхдог. Яагаад эвлүүлэгч хийхийг зорьсон бэ гэвэл төгсгөлд нь маш олон зүйлсийг гаргаж эцсийн бүтээгдэхүүнийг баздаг учир намайг татсан. Энэ бүх зүйлд татагдсаар байгаад зохиол бичих, найруулга хийх дээр хэсэг, хэсэг бүрээр нь эвлүүлэгээ бодоод явчихдаг. 

-Танай багийнхны хувьд Мөнх Тунхаар дамжуулж хүргэх гэсэн зорилгоо хэр биелүүлж гэж хардаг вэ?

-Бидний хувьд хөнгөн л эхэлсэн дээ. Хүүхдүүдийг бүгдийг нь үлгэр уншуулна гэсэн зорилго ч байгаагүй. Манай хүүхэлдэйний анги бүрт л орчин цагийн соёлын өөрчлөлтүүд, хэлбэрүүд тусгагдаж байдаг. Одоо үеийн хүүхдүүдийн үзэж харж байгаа зүйлс, гадаад үг хэллэг, дуу хөгжим гээд л бүгд байгаа. Зөвхөн л ‘’за хүүхдүүдээ’’ л гээд байвал сонирхож үзэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Нөгөөтэйгүүр энэ дундуураа жижигхэн жижигхэн мэдлэгийг хүүхдүүдийг мэдээгүй байхад нь энэ бол зүйр цэцэн үг юм байна шүү гэж ойлгогдхоор таниулахыг хичээдэг. Бүх хүүхдүүдийг үлгэрийн ном уншуулах бидний зорилго байгаагүй. Анхандаа бид бүхний зорьж байсан ганц зүйл бол Мөнх Тунхыг хүүхдүүдэд дуртай болгох л байсан.

-Байнгын үзэгч болсон хүүхдүүдээс хүүхэлдэйн киногоо үзээд үлгэр унших дуртай болсон гэсэн санал сэтгэгдэл ирэв үү?

-Бидний зүгээс хүүхэлдэйнд зориулаад үлгэрээ дутуу уншаад дуусгачихаар хүүхдүүд их нэхэл хатуутай байдаг юм байна. Үргэлжлүүлж уншаад л байдаг юм байна лээ. Манайхан гол үйл явдлыг нь авдаг болохоор бүтэн уншдаггүй. Мөн хүүхэлдэйн киноныхоо зохиолд тааруулаад өөрчилдөг учир хүүхдүүд яг эх хувилбарыг нь бүтэн уншсанаа сэтгэгдлээр илэрхийлж бичдэг. Тийм болохоор хүүхдүүд үлгэр уншиж байгаа гэсэн бодол төрдөг. Монгол ардын үлгэр, тэр ардын үлгэр гэж анги бүрийн эхэнд зарлахаар ядаж л хүүхдүүдийн чихэнд ‘’үлгэр” ’гэсэн үг хоногшдог байх. Дээр үеийн, уйтгартай гэсэн ойлголтыг хүүхдүүдийн толгойноос авч хаях нь том амжилт гэж бодож байна.

-Бусад анимейшн хийдэг багуудаас ялгарах онцлог юу вэ?

-Яг одоогоор хүүхэлдэй маань л байна. Манай монголд дэлхийн хэмжээний чадвартай студиуд бий. Ялгарч буй ганц зүйл маань бид маш хурдтай ажиллаж байна. Нэг ангиа гаргая гэвэл шууд л хийгэд гаргачихдаг. Түүгээрээ л ялгаатай байх.

-Видео тоглоом гаргах, олон улсын зах зээлд бүтээлээ таниулах цар хүрээгээ тэлэх гэх мэт зорилго бий эсэх?

-Бидэнд одоогоор тоглоом хийх бодол байхгүй. Яагаад гэвэл анимейшндаа хамаг цаг заваа зарцуулж байна, энэ зүйл маань цааш үргэлжилж шинэ анги нэхдэг байнгын үзэгчидтэй болчихлоо. Дараагын анги, бүлэг гарахгүй бол толгойгүй болчих гээд л./инээв/

Манайх Tomyo-той хамтарч ажиллаж эхэлж байгаа. Олон улс гэхээсээ илүү монгол дотроо хүүхдийн ашигладаг аппликейшнийг хийж эхэлсэн. Хүүхдүүд утаснаасаа үлгэр доторх бүх зүйлсийг харах, мэдэх боломжтой. Gertoon-ий бүтээгдэхүүнийг ч гэсэн түүн дотроос сонгож, хямдруулж авах, аппликейшн дотроо жижиг тоглоомтой байх ч юм уу санаанууд байна. Энэ нь ‘’Cross marketing’’ буюу технологийн дэвшлийг ашиглан бага зардлаар маркетинг хийх арга ашиглаж байна. Бидний хувьд маш олон үзэгчидтэй ч биш. Жишээлбэл Tomyo гэхэд олон харилцагчтай тэгэхээр тал талаас нь энэ хүмүүсийг нийлүүлж яагаад болохгүй гэж. Тийм болохоор старт ап буюу гарааны бизнесүүд хамтарч, өрсөлдөх бус биенээ дэмжиж ажиллах нь үр дүнтэй болсон.

-Маркетинг дээр хамтран ажиллахад байгууллагууд танай саналыг хэр нааштайгаар хүлээж авсан бэ?

-Бүрэн итгэлээр л авсан даа. Анх бол юу хийх гээд байгаа нь ч мэдэгдэхгүй , Мөнх Тунх гэж юу байдгыг ч хүн мэдэхгүй байв. Ийм юм хийх гэж байгаа гээд ганц хоёр хэсгийн сцен авчихсан, энэ ийм том юм болно гээд л дүрслээд үзүүлж байсан. Тэр хүмүүс бол 100 хувь бидэнд итгээд л орсон. Хамгийн гол нь Зөв брэнд болон Милко компанийхан маш гоё байдлаар хүлээж авсан. Шууд л ойлголоо, тэгье гэсэн байдлаар хүлээж авсан. Түүнээс хойших хамтарсан байгууллагууд мөн л уриалагхан хүлээж авч итгэлцлийн системээр явсан. Дараагийн улирал яахыг мэдэхгүй байгаа ч яваад л байсан гэхдээ бүлэг бүр л тэсрэлт хийж байсан болохоор ар араасаа бүгд бүтсэн. Гуравдугаар улиралдаа уначих вий дээ гэдэгт бид ч өөрсдөө санаа зовж байсан ч зохиолоо уншихад яагаад ч тэгэхээргүй байсан шүү. Сүүлд судалгаа хийж үзэхэд бидний байнгын үзэгч болсон 80 мянга орчим хүүхэд байна гэсэн тоо гарсан.

-Анги бүрийг хүлээдэг байнгын үзэгчидтэй болчихлоо. Хүүхдүүдийн сэтгэгдэл ч мөн өндөр байна. Хүүхэлдэйн кино үзүүлээд зогсохгүй хүүхдэд чиглэсэн өөр үйл ажиллагаа зохиох санаа байна уу?

-Хоёрдугаар улирлаа дуусахад л дөрвөн гол дүрдээ мэргэжлийн түвшинд хийсэн маш гоё багтай өмсгөлтэй болсон. Төрсөн өдөр, үсний найр гэх мэт тэмдэглэлт өдрүүдээр очдог. Манайх үүн дээр давуу талаа ашиглаж хүүхдийг нь анимейшн болгож, бичлэг нэмж бэлддэг хөтөлбөр гаргачихсан байсан. Ковидоос болоод энэ бүхэн нэлээд удаан хойшилж яваад одоо буцаж сэргэж байгаа. Нэг гоё мэдээ дуулгахад Мөнх Тунх нэг гэсэн хувцасны цуглуулгын загвар гаргасан. Мөн Мөнх Тунхын стикерний/ наадаг зураг/ загвар гарсан.




Өнөөдөр үхэр өдөр

15 минутын өмнө