Өнгөрсөн баасан гаригт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж 2021 оныг дуустал хүүхдийн мөнгөний нэмэгдэл 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоос гадна айл, өрхүүдийн цахилгаан, ус, хогны төлбөрөөс бүрэн чөлөөлөх шийдвэрийг гаргасан.
Өнөөдөр Засгийн газар хуралдаж дээрх шийдвэрийг дэмжсэнээс Эрүүл мэндийн салбарын төсвийн санхүүжилтийг 700 гаруй тэрбум төгрөгөөр нэмэхээр болсон. Үүнийг төсөвт тодотгол хийж байж хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлэнэ. Энэ дагуу Сангийн яамнаас төсвийн тодотголыг боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Дөнгөж сая МАН-ын бүлэг хуралдаж төсвийн хуульд өөрчлөлт оруулж, тодотгол хийхийг дэмжжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан яг одоо танилцуулж байна.