УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ: Коронавирусээр амиа алдсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлье

УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ: Коронавирусээр амиа алдсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлье

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг яг одоо УИХ-аар хэлэлцэж байгаа юм. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэж буй тус асуудлаар завсарлага авч байна гэж мэдэгдлээ. Мөн тус намын бүлгийн дарга Д.Ганбат “коронавирус цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн юм.