АН-ын “моодноос гарсан өвөө” нар залуустаа зайгаа тавьж өг

АН-ын “моодноос гарсан өвөө” нар залуустаа зайгаа тавьж өг

2012 оны УИХ, Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам /АН/ ялалт байгуулсан. Харин 2016, 2020, 2021 оны сонгуулиудад тус “навс” ялагдахад тус намын “моодноос гарсан өвөө” нарын дотоод маргаан, зөрчил нөлөөлсөн гэж болно.

-АН-ЫН “МООДНООС ГАРСАН ӨВӨӨ” НАР УЛСАА САМАРНА, НАМАА САМАРНА-

Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг олон нийтийн сүлжээнд Н.Алтанхуягт хандан хийсэн мэдээлэлдээ тэрээр, “Залуучууд Н.Алтанхуяг гишүүнийг бол мэдэхгүй байх. Насаараа Монголыг удирдсан. Хийж үзээгүй сайд дарга гэж байхгүй. Таны хүсээд байгаа гахайн фермд чинь бид амьдрахгүй. Та бол гахай. Бид бол амьтад биш. Ард түмнээ самарна, улсаа самарна, намаа самарна. Та нарыг харахаар гутах юм. Өөрөө “моодноос гарцан” байна. Намынхаа залууст зайгаа тавьж өгөөч” гэсэн юм.  

Үнэндээ Ч.Ганхуягийн энэ мэдэгдэл АН-ын “моодноос гарсан өвөө” нарын ерөнхий шинжийг тодорхойлсон гэхэд болно.

Энэ өвөө нар АН-ын нэр хүндээр хийж үзээгүй сайд, дарга гэж байхгүй. Цаашлаад тэд “улс төрийн мөнгө”-ийн амтанд орчихсон аятай тус намаас явж өгөхгүй, одоо ч өөр хоорондоо хэмнэлдэж, дотроо өрсөлдсөөр, залуучууддаа зайгаа тавьж өгөхгүй, намаа самарч байгаа аж. Үнэндээ тэднийг одооны залуучууд танихгүй шүү дээ.

-МАН-ЫГ 1980 ОНЫХОН УДИРДАЖ, 1970 ОНЫНХОН НЬ ХӨГШДӨЖ БАЙХАД, АН-ЫГ ӨВӨӨ НАР БУЛААЛДСААР-

2012-2016 оны хугацаанд АН засаглахдаа сүүлийн 90 жилд хийгдээгүй автозам, барилга байгууламж, бүтээн байгуулалтыг хийж, олон мянган иргэдийг орон сууцны зээлд хамруулсан гэдэг. Харин энэ их ажлыг хийсэн тус нам 2016 оноос хойш сонгуулиудад навс ялагдсан нь үнэндээ “иргэд тэдний дотоод тэмцэл, зөрчилд нь дүн тавьсан” гэж бас болно.

Мөн өнөөдөр ч АН-ын “моодноос гарсан 1950, 1960 оны өвөө” нар тус намыг самарч, тамгыг нь залуу үедээ өгөхгүй байгаа аж.

Харин МАН-ын удирдлага, Ерөнхий сайдад 1980-аад оны залуус гарч, тус намд 1960-1970 оны хүмүүс ч хөгшдөж байна. Гэтэл АН-ын “моодноос гарсан өвөө” нар явж, залуучууддаа зайгаа тавьж өгөхгүй, “гай” болж, гар хөлийн үзүүр, хатгаастаа залуусаа ашигласан хэвээр байгаа аж.