Ч.Болортуяа: Засгийн газар хөл, хорио тогтоох асуудлыг хэлэлцээгүй

Ч.Болортуяа: Засгийн газар хөл, хорио тогтоох асуудлыг хэлэлцээгүй

Ирэх долдугаар сарын 1-ны өдрөөс хатуу хөл, хорио тогтооно гэх мэдээлэл иргэдийн дунд тарсан. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2021.06.23/ хуралдаанаар хатуу хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн эсэхийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагаас тодруулахад "Хатуу хөл хорио тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй. УОК-оос ямар нэгэн санал ирүүлээгүй. Тиймээс уг асуудлыг хэлэлцээгүй" гэлээ. 

Сануулахад, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн багаас "Хатуу хөл хорио тогтоох зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс саналаа хүргүүлсэн" гэж мэдэгдсэн билээ.