Т.Бэгзсүрэн: Энэ сарын 25-аас 16 хоног хөл, хорио тогтоовол халдварын тоо буурна

Т.Бэгзсүрэн: Энэ сарын 25-аас 16 хоног хөл, хорио тогтоовол халдварын тоо буурна

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд оролцож, коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгч байна. 

Энэ үеэр МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн "Эмнэлгийн ачаалал долдугаар сарын эхний долоо хоногт өсөх хандлагатай байна. Учир нь өдөрт шинээр батлагдаж байгаа хүний тооноос өдөрт эмнэлгээс гарч байгаа хүний тоо бага байгаа учраас эмнэлгийн ачаалал нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар 34 мянган хүн эмнэлэгт хэвтэж байна. Энэ тоо долдугаар сарын эхээр 40 мянга хүрэх магадлалтай. Нас баралт мөн адил оргил үе нь долдугаар сарын эхэнд оргил үедээ хүрэх магадлалтай. Нас баралт одоогийн байдлаар дундаж нь өдөрт 10-11 байгаа бол долдугаар сарын эхээр 15-д хүрч магадгүй.

Өдөрт халдварын тохиолдол хамгийн ихдээ 3500 хүрч болзошгүй. Бид тодорхой тооцооллыг хийж үзсэн. Зургадугаар сарын 25-ны өдрөөс 10 эсвэл 16 хоног хөл хорио тогтоовол яах вэ гэдгийг тооцоолсон. Хэрэв 16 хоног хөл хорио тогтоовол өдөрт илрэх нийт тохиолдын тоог бууруулах боломжтой гэж үзсэн. Вакцины үр нөлөө дөрвөн хүний гуравт нь гарч байна" гэлээ.