Ажилласан жилээс үл хамааран 20 хоногийн ээлжийн амралт олгохыг дэмжсэнгүй

Ажилласан жилээс үл хамааран 20 хоногийн ээлжийн амралт олгохыг дэмжсэнгүй

Нийгмийн бодлогын байнгын хороогоор Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хөдөлмөрийн тухай хуульд ээлжийн амралтын хугацааг олон жил ажилласан, цөөхөн жил ажилласнаас үл хамааран бүх ажилтан, албан хаагчид ажлын 20 хоног амрахаар оруулж ирсэн. Энэ зохицуулалтыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир нар дэмжээгүй бөгөөд ээлжийн амралтыг ажлын 15 хоног болгон зургаа дахь жилээс эхлэн гурав, гурав хоног нэмэгддэг зохицуулалтыг хэвээр үлдээх хэрэгтэй гэсэн горимын санал гаргасан юм.

Үүнтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал хураалт явуулахад гишүүд 92 хувь нь дэмжсэнээр ээлжийн амралтыг ажлын 15 хоног байх заалтыг хэвээр үдээлээ.