Ц.Мөнх-Оргил: Хөдөлмөрийн хуулинд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох заалтыг оруулсан

Ц.Мөнх-Оргил: Хөдөлмөрийн хуулинд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох заалтыг оруулсан

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: -Хөдөлмөрийн хуулийн төслийг дэмжиж байгаа. Харин анх хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны ээлжийн амралт 20 хоногоос яагаад эхэлж байна вэ? Анх ажлын 15 хоног амраана гэхээр амралтын өдрүүд нь ороод 20 хоног болдог байсан. Мөн хүний бичиг баримтыг барьцаалдаг байсныг хориглож байгаад талархаж байна.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил: -Анх хуулийн төсөлд ээлжийн амралтыг 20 хоногоос эхлүүлэхээр тусгасан байсан. Харин ээлжийн ажилтай уурхайд ажилладаг иргэдийн ажил, амралтыг 14 хоногоор тусгаж өгч байгаад санал нэг байна. Ажлын байрны бэлгийн дарамтын талаар тусгасан. Хуулийн төсөлд "Ажил эрхлэлт дарамт, хүчирийлэл, бэлгийн дарамтыг хориглоно" гэж заасан. Бэлгийн дарамт гэдэг нь цалин хөлсийг нь багасгах, айлгах зэрэг тодорхой зааж өгсөн.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Хөдөлмөрийн хуулийг дагасан Эрүү, Зөрчлийн тухай хуулийн төсөл байсан. Тэр хуулинд ажлын байрны бэлгийн дарамтаас эхлээд оруулах өөрчлөлт байсан.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил: -Хуулийн төслийг дагасан нийт 19 хуульд өөрчлөлт орж байна. Эрүүгийн, Зөрчлийн, Иргэний хуульд өөрчлөлт орж байгаа. Харин хууль 2022 оны нэгдүгээр сард хүчин төгөлдөр болох юм байна. Тиймээс энэ хугацаанд Эрүүгийн болон Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулъя гэсэн. Тиймээс холбогдох хуульд өөрчлөлт оруулна.

Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө