Хууль зүйн байнгын хорооны хурлаар АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг хийж, Г.Азжаргалыг томилох уу

Хууль зүйн байнгын хорооны хурлаар АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг хийж, Г.Азжаргалыг томилох уу

Өнөөдөр /2021.06.22/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох томилгооны сонсголыг хийнэ.

АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Ж.Батсайхан өнгөрсөн арваннэгдүгээр сард хүнд өвчний улмаас таалал төгссөн. Тиймээс түүний орны томилгоог хийж буй нь энэ юм. Тэгвэл АТГ-ын дэд даргаар хэнийг томилох вэ.

Эх сурвалжийн мэдээлснээр АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал болон Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Баянтүмэн нар уг албан тушаалд өрсөлдөж буй аж. Гэхдээ өнөөдөр Г.Азжаргалыг УИХ-руу оруулж ирж танилцуулах магадлал өндөр байгаа юм. 

Тус байгууллагын дэд дарга нарын хувьд дотроосоо шатлан дэвшсэн түүхтэй бөгөөд туршлага, боловсрол, хэлний мэдлэгийн хувьд өндөр шалгуур хангах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг юм.