Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулж ёслолын жагсаал зохион байгуулахыг УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжиж баталсан. Тэгвэл уг жагсаалын бүрэлдэхүүнд цэргийн болон холбогдох салбарын ажилтнууд нийлээд 4,000 орчим хүн багтсан байсан.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч, МАН-ын дарга У.Хүрэлсүх коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулж ёслолын жагсаалыг цуцлах чиглэлийг өгсөн байна. Мөн албаны эх сурвалжийн мэдээллээр цэргүүд бэлтгэлд нэг өдөр гарсан бөгөөд, энэ сарын 18-ны/2021-06-18/ өдрөөр бэлтгэл эцэслэгдэж, жагсаал цуцлагджээ.