АТГ-ын дэд даргыг томилно

АТГ-ын дэд даргыг томилно

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ирэх долоо хоногт Томилгооны сонсголын тов тогтоох тухай тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дэд даргыг томилох сонсгол зохион байгуулах юм байна. УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог зохицуулалтыг өөрчилж, АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа томилдог болгосон.

Авлигын эсрэг хуулийн 21.2-т "Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно" гэсэн заалт бий. Үүний дагуу АТГ-ын дэд даргыг томилох томилгооны сонсгол хийх юм байна. АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан нь өнгөрсөн арваннэгдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн юм.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө