Д.Амарбаясгалангийн мэдэгдлээс үзвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тогтвортой байх ажээ

Д.Амарбаясгалангийн мэдэгдлээс үзвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тогтвортой байх ажээ

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх ялалт байгуулсан тул тус намын дарга хэн болох, цаашлаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тогтвортой байх уу гэсэн асуулт гараад байгаа юм.

Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Д.Амарбаясгалан тус намын дарга, Ерөнхий сайд болж магадгүй.

Учир нь тэрээр “2020 оны УИХ, орон нутаг, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаа удирдаж гурав дараалсан ялалт байгуулсан” гэж тайлбарлаж буй юм.

Тэгвэл Д.Амарбаясгалан өөрийн facebook хуудастаа, “Улс төр тогтвортой, улс төрийн нам тэр дундаа төрийн эрх барьж байгаа улс төрийн нам тогтвортой, зөв бодлого явуулж чадвал улс орон, хүн ардад үр дүн нь хэрхэн мэдрэгдэж, ямар хэмжээний хөгжил дэвшил авчирч болдог юм бэ гэдгийг бид харуулах учиртай” гэж мэдэгджээ.

Түүний энэхүү мэдэгдлээс үзвэл, “Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрохгүй, цаашлаад МАН-ын Засгийн газар тогтвортой байх бололтой. Мөн тэрээр МАН-ын ЕНБД-ын ажлаа үргэлжлүүлэх юм байна” гэж дүгнэж болохоор байна.