Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн өнөөдөр /2021-06-18/ хянан хэлэлцэхээр товлон зарласан.

Шүүгдэгч Б.Ундармаа нь өмгөөлөгч О.Сайнгэрэлээс татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Иймэс шүүх бүрэлдэхүүн дээрх асуудлуудыг хэлэлцэн хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх