Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуун хийдэг, авлига өгдөг тэр нөхөд 50 вагон чингэлэг нэг өдрийн дотор оруулж ирж байна

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуун хийдэг, авлига өгдөг тэр нөхөд 50 вагон чингэлэг нэг өдрийн дотор оруулж ирж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж санал хурааж байна. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ өдөр хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, асуудал нэмэх горимын санал гаргав. Тэрбээр "Асуудал нэмэх санал оруулъя. Хуурамч шатахууны эсрэг хуулийг өргөн бариад хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Харамсалтай нь, энэ хуулийн хэлэлцүүлгийг явуулахгүй байна. Хуурамч шатахуун хийдэг нөхөд бидний толгой дээр гараад суучихжээ. Эд "МАН-д амаар нь гартал хандив өгчихсөн. Алтан тушаалтнуудад нь бөгсөөр нь гартал авлига өгчихсөн" гэж ярьдаг. Хэрээс хэтэрч байна. Хятадын хил дээр 6000 мянган чингэлэг гацсан байна. Гэтэл авлига өгдөг тэр нөхөд 50 вагон чингэлэг нэг өдрийн дотор оруулж ирж байна. Тэнд 6000 вагон нам гацсан байхад тэд 50, 50-иар нь оруулж ирж байна шүү дээ. Тэр хуулийг хэзээ хэлэлцэх юм бэ. Хэрвээ би энэ хуулийг хэлэлцэхгүй бол жагсана" гэлээ. 

ҮЗЭХ: