ЗХЖШ-ын даргаар Г.Сайханбаяр, Ш.Амарбаясгалан нарын нэр яригдаж байна

ЗХЖШ-ын даргаар Г.Сайханбаяр, Ш.Амарбаясгалан нарын нэр яригдаж байна

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх энэ сарын 25-ны өдөр буюу ирэх Баасан гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх гэж байна. 

Харин түүнийг үүрэгт ажлаа авсны дараа Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/ болон зарим дипломат төлөөлөгчийн газруудад томилгоо хийгдэнэ гэсэн мэдээлэл байна. 

Тодруулбал, Үндсэн хуулийн 33.2 -д “Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна” гэж заасан байдаг. Иймд тэрээр ЗХЖШ-ын даргыг өөрөө томилох юм. Тэгвэл тус штабын даргаар одоогийн Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаярын нэр яригдаж байгаа ажээ. Учир нь У.Хүрэлсүх, Г.Сайханбаяр нар нь цэргийн сургуулийн нэг ангийн найзууд гэдэг.  Мөн Батлан хамгаалах яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Амарбаясгалангийн нэр ч дуудалдаж байгаа аж. Тодруулбал, түүнийг Г.Сайханбаяр сайд БХЯ-ны тус албан тушаалд томилжээ.