Ц.Нямдорж: Шинэ яамд байгуулах хуулийн төслийг боловсруулж байна

Ц.Нямдорж: Шинэ яамд байгуулах хуулийн төслийг боловсруулж байна

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдох үедээ ирэх намраас Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим яамыг шинээр байгуулна гэж мэдэгдсэн.  Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж чуулганы үеэр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шинээр яамд байгуулах Засгийн газрын хуулийн төсөл боловсруулагдаж байна. Намрын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тэр үед энэ хоёр яамны асуудал шийдэгдэнэ. Эдийн засгийн хөгжлийн яамны бүтэц Засгийн газрын бүтцэд орж ирэх байх гэж тооцож байгаа" гэв.

МАХН-ынхныг Засгийн газарт оруулахын тулд зарим сайд шинэ яам руу сэлгүүлэх тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ дагуу шинэ яам байгуулахын зэрэгцээ зарим сайдуудыг солих замаар Засгийн газрын бүтцэд орох өөрчлөлтийг намар чуулганаар хамтад нь хийх бололтой.