Л.Халтар: Сүүлийн 10 хоногт хилээр нүүрс гаргаагүй нь үнэн

Л.Халтар: Сүүлийн 10 хоногт хилээр нүүрс гаргаагүй нь үнэн

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Боомтуудын нэвтрэлтийг сайжруулах ажлыг 2022 оныг хүлээхгүйгээр өмнө нь хийж болдоггүй юм уу. Ирэх ес, аравдугаар сараас ч төмөр замаар нүүрсний тээвэрлэлтээ хийж болохгүй юм уу. Хоёрдугаарт, сүүлчийн долоо хоногт хилээр нэг ч автомашин нүүрс гарсангүй. Эдийн засаг сайхан болно гэсэн. Сайхан болсонгүй. Өнөөдөр маргааш гэлтгүй экспортдоо анхаарахгүй бол нөхцөл байдал их хүндэрлээ" гэв.

Энэ асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Хил холболтын цэгийг эцэслэн шийдээгүй байхад хилээс нааш төмөр зам тавина гэж байхгүй. Хоёрдугаарт, сүүлийн 10 хоногт нүүрс хилээр гараагүй нь үнэн. Цагаан хад, Гашуунсухайтад ковид19-ийн тархалт их байгаа учир Хятадын тал болгоомжилж татан авалтаа зогсоогоод байна. Одоо Шадар сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн боомт руу явах гэж байна" гэсэн юм.

ҮЗЭХ: