УОК: Улсын хэмжээнд 19 аймгийн 79 суманд хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоод байна

УОК: Улсын хэмжээнд 19 аймгийн 79 суманд хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоод байна

Ковидын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УОК хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Тэгвэл уг шийдвэрүүдийг танилцуулж байна. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “УОК-оос халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотой хэд хэдэн чиглэлээр шийдвэр гаргасан. Тухайлбал, битүү орчинд халдвар тархах эрсдэл өндөр байгаа учраас долоон хоногийн хугацаатай хоол үйлчилгээний газар заалаар үйлчлэхийг хязгаарласан.

Хэдийгээр өнөөдөр манайд вакцинжуулалт өндөр хувьтай байгаа ч 0-17 насны хүүхдүүд халдварт өртөх нь ихэссэн. Худалдаа үйлчилгээний байгууллагуудаар вакцин хийлгээгүй хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдийг явахгүй байхыг хүсэж байна.

Улсын хэмжээнд 19 аймгийн 79 суманд тодорхой хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байна" гэв. 

ҮЗЭХ:




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө