ХӨШИГНИЙ АРД: Засгийн газар огцрохгүй ба МАХН-д хоёр яам, нэг дэд сайд, хоёр ТНБД-ын албан тушаал өгнө

ХӨШИГНИЙ АРД: Засгийн газар огцрохгүй ба МАХН-д хоёр яам, нэг дэд сайд, хоёр ТНБД-ын албан тушаал өгнө

Ялалт байгуулж Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх энэ сарын 25-ны өдөр /2021.06.25/ тангарагаа өргөнө. Тангарагаа өргөснөөр түүний бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлж, ажилдаа албан ёсоор орох юм.

Хуулийн дагуу Монгол улсын Ерөнхийлөгч нь нам бус байх бөгөөд энэ агуулгаараа тэрбээр МАН-ын даргын ажлаа энэ сарын 24-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүлээлгэн өгөх аж. Тодруулбал, энэ өдөр МАН-ын Их хурал болж намын даргаа сонгох бөгөөд Л.Оюун-Эрдэнийг томилохоор аль хэдийн тохирсон гэх мэдээлэл байгаа юм. Сонгуулийн дараа хэвлэл болон сошиалд сүр дуулиантай дүгнэлтүүд хөвөрч “У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор намын даргын төлөөх МАН-ын залуусын дайн эхэллээ. Хэн намаа авсан нь Засгийн газрын тэргүүнээр ажиллана. Засгийн газрыг огцруулах хуйвалдаан Тусгаар тогтнолын ордонд аль хэдийн эхэлсэн” гэх зэргээр бичиж байв.

-ХӨГЖЛИЙН ЯАМ БАЙГУУЛАХ УУ-

Тэгвэл хүмүүсийн дүгнэж буй шиг айхтар дайн тулаан, сүртэй өрсөлдөөн МАН-д болохгүй гэж эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, намын даргын ажлыг Л.Оюун-Эрдэнэ нэг их хүндрэлгүй авна. Дүрмийн дагуу намын дарга учраас Ерөнхий сайдаар ажиллана. 

Засгийн газрыг огцруулах асуудлаар Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санаачилга гарган хөдөлж байсан ч энэ удаа Засгийн газраа огцруулахгүй байхаар санал нийлж буй бололтой.

Улс орны нөхцөл байдал амаргүй, коронавирусийн халдварын тархалт, эдийн засгийн хүндрэл хоолойд тулсан үед Засгийн газраа огцруулах нь ерөөс эрүүл ухаан биш бөгөөд хэрвээ эсрэгээрээ ажиллавал МАН “булшны” нүхээ ухаж буйгаас ялгаагүй. Юутай ч энэ үед Засгийн газар тогтвортой ажиллах юу, юунаас чухал юм. Уг ажилд далдхан оройлсон Д.Амарбаясгалан ч үүнийг ойлгож буй бололтой. Тэрбээр 100 жилийн ойн баярын дараа намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгч сайд эсвэл Хотын даргаар явна гэх мэдээлэл бий. Тэрбээр чухам хаачих мэдээллийг бид дахин хүргэнэ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрыг огцруулахгүй ч дотроос нь шүд сугалах буюу ганц, хоёр сайдыг нааш, цааш болгож МАХН-ын хүслийг гүйцээх нь тодорхой болсон аж.

Н.Энхбаяр намаа татан буулган байж У.Хүрэлсүхийг дэмжсэнийхээ хариуд 2-3 сайдын суудлаар тохиролцсон гэх мэдээлэл бий. Энэ дагуу МАХН-ыд зориулж хоёр сайд, нэг дэд сайд, хоёр төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/-ын албан тушаал гаргаж өгөхөөр ярилцаж байгаа аж.

Ингэхдээ МАХН-д Эрчим хүчний яам, Байгаль орчны яамыг өгөхөөр тохирч буй сураг байна.

Харин Шадар сайдын албан тушаалыг өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тэгэхээр одоо Эрчим хүчний яамны сайдаар ажиллаж буй Н.Тавинбэхийг Хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилно эсвэл Хөгжлийн яам байгуулж сайдаар томилно гэх. Н.Энхбаяр хүү Э.Батшугарыгаа Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр тохирсноос гадна өөрийг нь олон жил дагасан Б.Тулга, Э.Эрдэнэжамьяан, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нарыг албан тушаалд томилуулах нь тодорхой байгаа юм.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө