ТОДРУУЛГА: Наадам хийх талаар шийдвэр гаргаж чадалгүй хойшлуулжээ

ТОДРУУЛГА: Наадам хийх талаар шийдвэр гаргаж чадалгүй хойшлуулжээ

Өнөөдөр /2021.06.15/ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж наадмыг зохион байгуулах эсэх асуудлаар санал солилцсон. 

Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Улсын баяр наадмыг хойшлуулах, цуцлах, үзэгчгүй цахимаар явуулах гурван хувилбарыг ярилцсан бөгөөд судалгаа хийх чиглэлийг албаныханд өгсөн. Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын өнөөдөр /2021.06.15/-ийн хуралдаанаар тус гурван хувилбарын аль нь боломжтой эсэх талаар ярилцаад шийдэлд хүрч чадалгүй хойшлуулжээ. Хуралдаан дахин үргэлжлэх бөгөөд сайтар судалсны эцэст дээрхээс аль нэг хэлбэрийг сонгосныхоо дараа олон нийтэд мэдээлнэ гэж буй.