Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун У.Хүрэлсүхэд мэндчилгээ илгээжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун У.Хүрэлсүхэд мэндчилгээ илгээжээ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. 

Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Монгол Улс БНАСАУ-тай уламжлалт найрсаг харилцаагаа тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын зүгээс Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа тууштай хөгжүүлэх байр суурь баримталж байгааг онцлохын зэрэгцээ БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ун-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд илгээсэн мэндчилгээг гардуулав.

Эх сурвалж: ГХЯ