Улсын онцгой комиссоос ХАТУУ ХЯНАЛТ тавих шийдвэрийг гаргаж байна

Улсын онцгой комиссоос ХАТУУ ХЯНАЛТ тавих шийдвэрийг гаргаж байна

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.14/ 15.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлыг авч хэлэлцэхийн зэрэгцээ хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар ярилцсан байна.

Учир нь сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэж 2 мянга даваад буй юм. 

Тэгвэл Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар ХАТУУ ХЯНАЛТ тавихаар болсон байна. Тодруулбал, хөл, хорио тогтоохгүйгээр одоогийн арга хэмжээг чангатгахаар болжээ. Уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах юм. 

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.