УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг коронавирусийн халдвар авсан талаараа өөрийн тветтер хуудастаа бичжээ.
Тэрбээр “Нэгдүгээр хавьтагч болсноо мэдээд PCR өгч, ковид эерэг гарсан. Хөнгөн байсан тул гэртээ тусгаарлаж эм уугаад зургаа дахь хоногтоо хүндэрч түргэнээр эмнэлэгт ирлээ. Вероселл хоёр тунтай, эмнэлэгт хүн дүүрэн. Өрөөндөө дөрвүүлээ. Улаан бүсэд байдал хүнд байна. Хөл хөдөлгөөнөө багасгаж хүн бүр болгоомжилъё" гэжээ.
1-р хавьтагч болсноо мэдээд PCR өгч Ковид эерэг гарсан, хөнгөн бсан тул гэртээ тусгаарлаж эм уугаад 6 дахь хоногтоо хүндэрч түргэнээр эмнэлэгт ирлээ. Вероселл 2 тунтай, эмнэлэгт хүн дүүрэн, өрөөндөө 4 лээ. Улаан бүст байдал хүнд бна. Хөл хөдөлгөөнөө багасгаж хүн бүр болгоомжильё pic.twitter.com/bB0Xx0EYxC
— MunkhtsetsegMP (@MpMunkhtsetseg) June 14, 2021