Сүхбаатарын талбайд уламжлал ёсоор Үндэсний номын баяр, худалдаа энэ сарын 13 -ны өдрийн хүртэл болж байна. Харин энэ удаагийн номын баяр УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор болж байгаа юм.
Тэгвэл Г.Занданшатар тус арга хэмжээг тохиолдуулан мэндчилгээндээ “Ном нойр хүргэдэг” хэмээгээд “Хөгшин залуу гэлтгүй олон хүн нойрны асуудалтай болсон байдаг. Өдрийн болсон үйл явдал шөнийн асуудал болон хувирч нойр хулжаах нь хэцүү,түүнээс салах гэдэг тийм ч амар бус” хэмээсэн нь олны шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Номын баяр их хурлын даргын ивээл доор... pic.twitter.com/phzsGrn7FS
— Uuganbayar Batsaihan (@uuganaa_v2) June 11, 2021