АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Энтони Блинкен Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэжээ.
Тэрбээр өөрийн тветтер хуудасаа "АНУ нь 1990 оны Монгол Улсын ардчилсан хувьсгалаас хойшхи найм дахь удаагийн сонгууль болох 6-р сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулсанд нь Монгол Улсын ард түмэн, засгийн газарт баяр хүргэж байна. Бид Монгол Улс ардчиллыг тууштай хэрэгжүүлж байгааг сайшаадаг бөгөөд Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш гэдгээрээ бахархдаг. Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хүрэлсүхтэй энэхүү түншлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, хамтын ардчиллын үнэт зүйлс, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахдаа бид баяртай байна” гэжээ.
Congratulations to the people and government of Mongolia for their successful presidential election on June 9. I salute your commitment to democratic values. We look forward to working with President-elect Khurelsukh to strengthen our strategic partnership.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) June 11, 2021